
Зулаагийн тухай
Зулаа буюу Оргодолын Энхзулыг Монголд төдийгүй гадаадад олон салбарын эерэг өөрчлөлтөд оруулж буй хувь нэмрийг нь үнэлдэг.
Системийн сэтгэлгээ, өөрчлөлт хийх чиглэлээр арвин туршлагатай Зулаа сүүлийн найман жилийн хугацаанд ТХЗ-ын зорилгыг өөрийн төслүүддээ нэгтгэж, чанартай боловсрол, тэгш бус байдлыг бууруулж, бат бэх, шударга байгууллагуудыг бэхжүүлэхэд нөлөөлж ирсэн.
Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийг төгсөгч тэрбээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн бүтээмжийн үндэсний хороо (ТБҮХ) -ны Ажлын албаны даргаас эхлээд НҮБХХ зэрэг байгууллагуудтай жендэрийн тэгш байдал, дижитал оролцоог дэмжсэн олон үр дүнтэй ажлыг гүйцэтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Эдүкэйтэд Энтерпрайз нийгмийн бизнесийн үүсгэн байгуулагч, номын зохиолч, шинийг санаачлагчийн хувьд Зулаа тогтвортой бизнесийн стратегийг бий болгож, хил хязгаарыг давсан түншлэлийн харилцааг хөгжүүлсээр байгаа нь түүнийг илтгэгч, стратегийн семинар, хурлын удирдагч, өндөр түвшний арга хэмжээ чиглүүлэгч зэрэг чухал үүрэг гүйцэтгэхэд нэн тохиромжтой болгож байна.
Мэргэжлийн туршлага, ололт амжилт
Зулаагийн манлайлал нь шинэлэг, үр дүнтэй төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлэнгээ чухал асуудлуудыг шийдэж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулдаг. Түүний оролцсон зарим онцлууштай төслүүд нь:
Засаглалын реформын бодлогын зохицуулалт
(Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ТБҮХ-ны Ажлын албаны дарга)
- Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд гол яам, агентлагуудын уялдаа холбоог удирдан чиглүүлсэн.
- Бодлогын туршилт, иргэдийн оролцоог хангах дижитал платформыг хөгжүүлэх ажлыг санаачилсан.
- Иргэн төвтэй, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, оролцогч талуудын оролцоог хангасан.
Жендэрийн тэгш байдлын төлөөх стратегийн түншлэл
(НҮБХХ-ийн Монгол дахь төслийн үндэсний зохицуулагч)
- Улс төрийн сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр тэргүүлэгч төрийн бус байгууллагуудтай хэлэлцээр хийж, стратегийн түншлэлийг бий болгосон.
- Удирдах зөвлөлийн түвшинд төслийн төлөвлөлт, батлах явцыг амжилттай эхлүүлж, төслийн үр ашигтай гүйцэтгэлийг хангуулсан.
ТХЗ – д чиглэсэн хөтөлбөр боловсруулах, удирдах, зөвлөгөө өгөх
(Эдүкэйтэд Энтерпрайз ХХК үүсгэн байгуулагч, Ахлах зөвлөх)
- Олон улсын хөгжлийн агентлагуудаас санхүүжүүлдэг ТХЗ-д чиглэсэн хөтөлбөрүүдийг боловсруулж, удирдан зохион байгуулж, олон мянган хүмүүсийг хамруулсан.
- Хүртээмжтэй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн боловсролын агуулгаа олон сувгаар саяас олон хүнд хүргэсэн.
Монголын ноолуур, сүлжмэл эдлэлийг олон улсад сурталчлах стратегийн коммуникац
(НҮБХХ-ийн Монгол дахь зөвлөх үйлчилгээний төслийн хамтран удирдагч)
- Гол оролцогч талуудын хоорондын харилцаа холбоог ойртуулах, стратегийн коммуникацийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг хариуцсан төслийг хамтран ахлаж ажилласан.
- Монгол ноолуурын үнэ цэнэ, гоо сайхныг олон улсын тавцанд үр дүнтэй сурталчлах богино хэмжээний кино, коммуникацийн материал зэрэг сурталчилгааны олон төрлийн ажлыг хамтран бүтээв.
- Өргөн хүрээний нөлөөлөл үзүүлэх, тогтвортой хөгжилд нийцсэн контент түгээлтийн цогц төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирдаж, гол оролцогч талуудыг татан оролцуулсан.
Нийгмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дижитал платформын хөгжүүлэлт
(НҮБХХ-ийн Монгол дахь төслийн үндэсний зохицуулагч)
- Нийгмийн зорилтот бүлгүүдэд хүрч үйлчилдэг нийгмийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэх үндэсний хэмжээний дижитал платформыг боловсруулж, хөгжүүлэх ажлыг удирдсан.
- Төрийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн боловсролын контент бэлтгэж, олон сая хүнд хүрч, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан.
ЖДБ-ийг олон улсын хэмжээнд ажиллах дэмжлэг, зөвлөгөө
(Азийн Бизнесийн Холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч, Ахлах зөвлөх)
- АСЕАН болон ЕХ зэрэг гадаад зах зээлд өргөжихөд чиглэсэн ЖДБ-ийг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэгч болгох, бизнесийн зуучлалын үйлчилгээг хялбаршуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулж, удирддаг.
- ЖДБ-ийг олон улсад тэлэх стратегийн талаар зөвлөгөө өгөх контент бэлтгэж, цахимаар олон мянган үзэгчдэд хүрсэн.